Европчуудын өвөг гэгддэг Неандерталь хүний шүд БНХАУ-аас олдсон нь хүний үүсэл гаралтай холбоотой
таамгуудыг бутниргэж, шуугиан тарилаа. 40000 жилийн
өмнө амьдарч байсан 2 хүний шүд өнөөгийн хүнийхтэй харьцуулбал бараг 2 дахин том аж. Уг
олдвороос үүдэж тус улсын өмнөд хэсгийн хүн амын нэг хувь нь Неандерталь байж магадгүй хэмээн таамаглаж байгаа. Эдгээр шүднээс
олдсон ДНХ нь 2008 онд Сибирээс олдсон эртний хүний хурууныхтай таарч байсан
нь дээрх таамгийг бүр ч баталж байна. Өмнө нь Азиас Неандерталь хүнтэй
холбоотой олдвор олдож байгаагүй бөгөөд БНХАУ-ын өмнөд
хэсэгт оршдог 1500 орчим хүний ДНХ-г
судалхаар болсон байна.