Монголын Бурхан шашны тэргүүнээр IX-р богдыг заллаа

Монголын иргэн болоод  удаагүй  IX-р  богд Жавзундамба хутагтыг  Бурхан шашны тэргүүнээр залах ёслол болжээ. Тэрбээр  өнгөрсөн  жил  Монгол  Улсын  албан ёсны иргэн болсон бөгөөд  IX-р  богд Жавзундамба хутагт нь 1932 онд Тавдийн Лхас хотын ойролцоо Томсигт  төрсөнөөс  хойш  4 настайд  нь Халх Монголын VIII богд  Жавзундамбын хойд дүрээр тодорч, 8 настайдаа гүцэл сахил хүртэж ,  Жамбалнамдолчойжижанцан гэдэг сахилын нэртэй болсон байна. 29 нас хүртлээ номын өргөөнд  шавилан сууж байгаад Энэтхэг улсруу дүрвэн  гарч , 2010 оноос  Монгол улсад заларч ирээд байгаа юм.  IX -р Богд Жавзундамба хутагтыг  Монголын бурхан шашинтны төвийн тэргүүнээр залж , тэргүүний тамгыг  гардуулсан байна. Уг ёслолд хамба лам  Д.Чойжамц , УИХ-ын гишүүд , Энэтхэг улсын Элчин сайд  Сатбир Сингх  болон  Гандантэгчэнлин хийдийн лам хуваргууд оролцсон юм.  Гандантэгчэнлин хийдийн хамба  Д.Чойжамц хэлэхдээ “ Манай улс өмнө нь шашин болоод төрийн  8 Богдоор  удирдуулж байсан. Харин миний бие шашны тэргүүнээр нэлээд хэдэн жил ажиллалаа. Одоо миний багш  IX -р Богд Жавзундамбыг бурхан шашинтны тэргүүнээр залах ёслол болж байгаад сэтгэл өндөр байна  ” гэлээ.