Долоон тэрбум дахь Монгол иргэнээр 2 хүү тодорчээ

 Монгол Улсын хэмжээнд долоон тэрбум дахь хүүхдийг мэндлэх энэ хугацаанд 21 хүүхэд мэндэлсэнээс 2 нь тухайн цагаас 37-хон секундын зөрүүтэй 01.50 цагт төрсөн байна. Арваннэгдүгээр сарын 1-ний 01.49.23 дэлхийн хүн ам долоон тэрбум хүрсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэнээс дэлхийн улс орон бүр тухайн цаг мөчид мэндэлсэн хүүдийг долоон тэрбум дахь иргэнээ хэмээн бэлгэшээж байна. Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Л.Дээдэнцэцэг бүсгүй хүүгээ тосон авах мөчид Орхон аймагт Б.Энхтүвшин бас нэгэн хүүг хорвоод төрүүлжээ. Монгол Улс дахьд долоон тэрбум дахь иргэн хэмээн өргөмжилж энэ сарын 11-нд Үндэсний статистикийн өдрөөр гардуулах юм байна. Бусад 19 хүүхдийг нас чацуутан гэж үзхээр болсон буюу НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Аржентина Матавел тухайн цаг мөчид  мэндэлсэн хүүхдийн судалгааг хөдөө орон нутгийнхантай хамтран шуурхай гаргасанд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Долоон тэрбум дахь хүүгийн ээж Л.Дээдэнцэцэгтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонсон бөгөөд түүний бие сайн, хүү нь 3,1 кг жинтэй, 50см өндөртэй төржээ. Одоогийн байдлаар нэр хайрлаагүй байгаа юм байна.