Өв соёлдоо халдах явдал гаржээ

Монголын төдийгүй хүн төрөлхтний түүхийн гэрч болсон хосгүй үнэт өв соёлд шуналын сэтгэлээр халдаж сүйтгэх явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна. Хөвсгөл аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Эрхэл нуурын хөвөөг дагасан хиригсүүрийг үл мэдэгдэх хүмүүс ухаж, манай тооллын III зуунд хамаарах чулуун байгууламжийг бүрэн тонож сүүтгэсэн бөгөөд сүүлд үлдсэн хоёрхон ширхэг буган чулуун хөшөөг ухаж гаргаж, авч явахаар бэлтгэсэн байсныг Аялал жуулчлалын “Номадик экспедишнз Монголиа” ХК-ийн аялалын группийхэн илрүүлж, орон нутгийн захиргаанд нь мэдэгдсэнээр хамгаалтанд авсан байна. Энэ мэт халдлаганд өртөөгүй музей ч бараг ховор байгаа бөгөөд иймэрхүү гэмт хэрэг үйлддэг тусгай сүлжээ бий болсон төдийгүй хил, гааль, цагдаа хийгээд харж хандаж байх ёстой  зарим ажилтан ч хамтарсан байхыг хууль сахиулагчид анхаарах цаг болжээ.