Усны мэдээллийн санд 265 рашаан бүртгэгдлээ

1930-аад оны үед олон улсын эрдэмтэдтэй хамтарсан судалгаагаар Монгол орны рашаан  220 гаруй бүртгэгджээ. Үүнээс рашааны үнэлэмж хангахуйц 90 гаруй ордтойгоос халуун рашааны орд 40, хүйтэн рашааны орд 52, байгалийн халуун уур бүхий орд нэг, рашааны төст булаг 108, эмчилгээний лаг, наанги шавартай 40 гаруй нуур , шаврын орд газар судлагдсан байна. Түүнээс хойш буюу 2008 оны тооллогоор рашааны үнэлэмж хангаж болохуйц рашаан , рашаан төст булаг 473 тоологдсоноос 369 нь устай рашаан байсан аж. Одоогоор улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 9, бүс нутгийн хэмжээнд ашиглаж байгаа 3, аймгийн хэмжээнд ашиглаж байгаа буюу цаашид ашиглах 18, сумын хэмжээнд 15, ашиглах боломжтой эмчилгээний нуур болон шаврын орд 12, савлаж ашиглах боломжтой рашаан 11 тус тус тогтоогджээ. Судалгааны дүнгээр үнэлэмж хангахуйц 265 рашааныг усны мэдээллийн санд бүртэгсэн байна.