Монголд анх удаа болж буй “Mongolia bike challenge” хэмээх олон өдрийн бартаат замын дугуйн уралдаан өчигдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн уралдаанд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй нь Итали бөгөөд 35-уулаа иржээ. Монголын тал нутаг, элсэн говь, цаг агаар, байгалийн шалгарлыг даван туулахаар иржээ. АНУ, Бельги, Чехээс тус бүр нэг тамирчин оролцож байна. Монгол улсаа төлөөлж 11 тамирчин оролцож байгаа бөгөөд дугуйчид Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгаар дайрч 1400 км замд уулын дугуйгаар уралдана. Уралдааны ялагчийг зургаан насны ангиллаар тодруулах ажээ. Тэмцээний нийт шагналын сан 15 мянган евро бөгөөд өдрийн гараа бүрээр ялагчийг тодруулж шагнал гардуулах гэнэ. Нийлбэр дүнгээр тэргүүлсэн ялагч 5000 еврогийн үнэтэй уралдааны бэлэг тэмдэг болсон “Алтан цом”-ыг эзэмших юм.