БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болсон ЮНЕСКО-гийн итгэмжит
байгууллагуудын Олон Улсын форумд Монгол, Энэтхэг, Хятад, Вьетнам,Солонголсын 9
байгууллага, эрдэмтэн судлаачид, төлөөлөгчид оролцсон байна. Уг хуралд манай
улсаас ЮНЕСКО-гийн итгэмжит байгууллага
Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн захирал Л.Моломжамц оролцсон юм. Тэрээр
“Монголын соёлын биет бус өвийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт
илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Энэхүү форум нь Ази, Номхон далайн улс орнуудын
соёлын биет бус өвийг хамгаалахад ЮНЕСКО-гийн итгэмжит байгууллагуудын хамтын
ажиллагаа, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, түүнчлэн Ази, Номхон далайн шинэ сүлжээг
байгуулах зорилготой ажээ.