ЮНЕСКО, НҮБ-ын танхимд Монголын Үндэсний хөгжим эгшиглэлээ

Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэхүү ойн хүрэээнд Монголын уран бүтээлчидийн баг Францын Парис хот дахь  ЮНЕСКО-гийн хурлын танхим, АНУ-ын Нью Йорк хотод байрлах НҮБ-ын Төв танхимд Монголын үндэсний хөгжмийг эгшиглүүллээ. Дэлхийн засгийн газрын байранд нэг цаг гаруй үргэлжилсэн Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт нь зуун жилд нэг удаа тохиох үйл явдал байх гэж Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ярилаа.