Говь-Алтай
аймгийн БОАЖГ-аас Жаргалан сумын Эрээн нуурт Завхан голоос ирэх урсацын
гольдролыг хуучин байдалд нь оруулж, байнгын усаар тогтмол тэжээгдэх нөхцөл
бүрдүүлэх зорилгоор Эрээн нуурыг сэргээх төсөл бичиж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр
аймгийн засаг дарга болон УИХ-ын гишүүдэд танилцуулжээ. Төслийн хүрээнд голын
гольдролыг шулуутган, 3.5 км гольдролыг лайдаж цэвэрлэснээр Эрээн нуур усаар
тогтмол тэжээгдэх аж. Хөрөнгийн асуудал шийдэгдвэл 2011 ондоо багтаан барилгын
үйлдвэрлэл эрхэлдэг “Аксу-Алтай” ХХК-иар тус ажлыг хийлгэхээр тохиролцоод
байгаа юм байна.