Минжний тоо толгой цөөрч байна

Ховд аймгийн БОАЖГ-ын санаачилгаар Алтай соёны төслийн дэмжлэгээр Булган, Ховд голд минжний судалгаа хийжээ. Судалгааг Ховд их сургуулийн багш, амьтан судлаач докторант М.Отгонбаатар, Б.Ганчимэг, мэргэжилтэн А.Нансалмаа, жолооч Д.Батнасан нар гүйцэтгэжээ. Судалгаа гүйцэтгэсэн нутаг дэвсгэрт 180 орчим бүл байгаа ба 128 нь Булган голд, 52 нь Ховд голд байна. Дээрх үзүүлэлтийг өмнөх судлаачдын дүнтэй харьцуулахад минжний тоо толгой, нягтаршил багасч байгааг харуулж байгаа аж. Минжний тоо толгой буурах гол шалтгаан нь амьдрах орчны доройтол болох нь судалгааны явцад ажиглагдсан байна.