Италичууд Монголын түүхийн чухал сурвалжийн хуулбарыг өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Итали улсад айлчлах үеэрээ Ватиканы нууц номын сангаар оржээ. Уг архивт Ромын Папын зөвшөөрлөөр ордог бөгөөд номын тавиурын урт нь 85 км, 600 орчим архивын сантай, 40 орчим номтой дахиад 20 жилийн нөөц байртай бөгөөд түүхийн дурсгал бичгүүдийг шинээр нь мэт хадгалдаг байна. Манай Ерөнхийлөгчийг зочлоход Монголын хаан Гүюгээс 1246 онд Ромын Пап IV Инносенд илгээж байсан захидал, Ил-хан Абагын “үг мину” зарлиг, 1290 онд Ил-хан Аргунаас Ромын Пап IV Николаст илгээсэн захидал, 1302 онд Ил-хан Газанаас Ромын Пап VIII Бонифаст илгээсэн захидал зэргийг үзүүлжээ. Уг архив ном, цаас хадаглах орчин үеийн технологоор олон зуун жилийн өмнөх бичгийг саяхных мэт хадгалдаг байна. Ватиканы нууц архивтай танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Монголын зарим түүхийн чухал сурвалжийн хуулбарыг өгсөн байна.