Монгол
улс тусгаар тогтносон, бүрэн эрхт улс улс мөн болохыг батласан бүх нийтийн
санал асуулга болсон эл түүхэн өдрийг тохиолдуулан МАН-ыг үүсгэн байгуулагч, Төр
нийгмийн зүтгэлтэн Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөг шинэчлэн суурин дээр
нь заллаа. Ёслолын арга хэмжээнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд
С.Батболд, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд, Маршал Х.Чойбалсангийн төрөл
төрөгсөд оролцсон байна. Маршалын хөшөөг анх 1946 онд уран барималч Н.Чоймбол
урласан ба үүнээс хойш 65 жилийн дараа сэргээн засварлагдаж байгаа ажээ.
Маршлын шинэ хөшөөг А.Очирболд ахлагчтай 12 ажилчид битүү
хүрэлдэж, хөшөөний их бага суурийн талбайг мөн боржин чулуугаар шинэчилэн
сэргээн засварласан байна.