Зэрлэг
амьтдын амьдралд хамгийн их дарамт учруулж, үхэлд хүргэж байгаа аюул нь төмөр
замын дагуу татдаг торон хашаа болон хоёр улсын хил хоорондын торон хаалт аж.
Цагаан зээр үргэлж нүүдэллэдэг онцлогтой амьтан. Гэтэл нүүдлийн замд татсан
торон хаалтад орооцолдож эрсдэх явдал үргэлж тохиолддог байна. Манай улсын одоо
ашиглаж байгаа төмөр замын нүхэн гарцууд шаардлага хангахуйц биш учраас зэрлэг
амьтад гарцаар гарч чаддаггүй гэнэ. Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн
Монгол дахь хөтөлбөрийн газраас зохион байгуулсан "Зэрлэг амьтдын шилжилт
хөдөлгөөнд дэд бүтцийн хөгжлөөс үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүнийг арилгах арга
зам" сэдэвт хурлын үеэр энэ тухай яригдав. Уг хурлын үеэр төмөр замын дагуух
торон хаалтыг огт татахгүй байх саналыг ихэнх оролцогчид дэмжиж байлаа. Гэхдээ
аливаа зүйл хоёр талтай тул туршилт, шинжилгээ нухацтай хийх хэрэгтэй гэж үзэх
хүмүүс ч байлаа. Зөвлөлгөөнд Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ, Ашигт
малтмалын газар, Монголын төмөр зам болон хувийн хэвшлийн төлөөлөгч, эрдэмгэн
судлаачид оролцсон юм. Тал хээрийн эко системийн уудам орон зайд нүүдэллэн
амьдардаг цагаан зээр, хулан, хар суүлт зэрэг амьтдын нүздлийн замд баригдахаар
төлөвлөгдөж байгаа төмөр зам, авто замын сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож,
түүнийг арилгах арга замыг хэлэлцэх зорилгоор уг уулзалтыг зохион байгуулсан
юм. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг шийдвэр гаргагчдад нэгтгэн хүргүүлэхээр
болов.