Улсын хэмжээнд 551 гол ширгэжээ

Усны тооллогыг дөрвөн жилд нэг удаа явуулдаг. Үүний дагуу Улсын усны тоо бүртгэлийн ажлыг өнгөрсөн 6 дугаар сарын 6-ны өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл орон даяар зохион байгууллаа. 54 ажлын хэсэг, 1586 хүн оролцсон энэхүү тоо бүртгэлийн ажлын дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан байгаа бол нэгтгэгдсэн дүн 11 дүгээр сарын 15-ны дотор  БОАЖ-ын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж баталснаар олон нийтэд мөн танилцуулах аж. Энэхүү тооллогоор гол 551, нуур 483, булаг 1587 ширгэсэн байна. Энэ дашрамд дуулгахад энэ удаагийн тооллого өмнөх өмнөх жилүүдийнхээс улам нарийвчилсан байдлаар тоологдсон байгаа аж.