Мод тарих ажилд 80 мянга гаруй иргэд оролцжээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрийг мод тарих бүх нийтийн өдөр болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд “Гол усаа хайрлая” уриан дор ногоон аяныг зарлаж нийслэлийн зургаан дүүргийн 17 мянга гаруй иргэдийг татан оролцуулсан байна. Харин бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр орон даяар 2463 байгууллага, 80 мянга гаруй иргэд оролцож хагас сая гаруй мод тарьжээ.