11 дүгээр сарын 18-20-ны
өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотод олон улсын хөөмийн наадам болох
гэж байна. Тус наадамд Эрхүү, Өвөрмонгол, Монгол, Хятад, Тува зэрэг улсаас
хөөмийчид оролцохоо мэдэгдээд байна. 2009 онд болсон энэ наадамд Монгол Улсыг
төлөөлж “Хөсөгтөн” хамтлаг оролцож тэргүүн байрт шалгарсан юм.