Нийслэлийн таван байршилд ''Wi Fi''-тай болжээ

Эрх чєлєєний талбай “Wi Fi”-тай боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мэдээлэл технологийн газар хамтраад Улаанбааатар хотын нийтийн эзэмшлийн 10 талбайд утасгvй интернэтийн “Wi Fi” vйлчилгээг нэвтрvvлж байгаа. Энэ ажлын эхний vе шат болгож Зайсангийн бурхантай хєшєє, “Улаанбаатар” зочид буудлын урд талбай, Улаанбаатар тємєр замын тєв буудал, Тємєр замын дээд сургуулийн урд талбай, Эрх чєлєєний талбайд “Wi Fi” бvсийг байгуулаад байна.  Харин “Ард” кино театр, Улсын драмын эрдмийн театрын урд талбай, Б.Явуухулангийн цэцэрлэгт хvрээлэн, “Сансарын vйлчилгээний тєв”-ийн гаднах талбай, Цэрэндоржийн гудамж зэрэг газруудад “Wi Fi” бvсийг удахгvй байгуулах аж.