Харь үг монгол хэлний үгийн санд нөлөөлж байна

Шинэ техник, технологи, шинжлэх ухааны ололт нээлт, орчин үеийн хэрэглээ соёлын нөлөөгөөр харь хэлнээс орж ирж байгаа үг ихээр дэлгэрэх болжээ.Энэ нь монгол хэлний үгийн санд нөлөөлөх болсноор эргэлзээтэй байдал бие болж үүнийг  төр засгийн байгууллаг болон эрдэмтэн судлаачдийн туслалцаатайгаар зохицуулах шаардлага зүй ёсоор тавигдах болов. Иймээс Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон мэргэжлийн байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаач, багш нар хамтран “Зөв бичих дүрмийн журамласан толь” гаргахаар ажиллаж байна. Тэд эхний ээлжинд түгээмэл хэрэглэдэг, эргэлзээтэй бичдэг зарим үгийг нэг мөр болгон цэгцэлжээ. Одоогийн байдлаар нийт 934 үгийг хэрхэн бичих талаар тохироод  байгаа гэнэ.