Гурван цэнхэрийн агуй Монголын 9 гайхамшгийн нэг

Ховд аймгийн Манхан суманд байрлах Төв Азийн хүй нэгдийн үеийн урлагийн голомт Гурван цэнхэрийн агуй Монголын 9 гайхамшигийн нэгээр шалгарсан билээ. Гурван Цэнхэрийн агуй Манхан сумын төвөөс 25 км-т орших бөгөөд цагаан саарал өнгийн шохойлог гантиг чулуунаас тогтсон ба дотор талын өндөр нь 15 метр аж. Агуйн хананд палеолитийн урлагийн дурсгал болох зосоор зурсан шорон эвэрт оронго гөрөөс, тэмээн хяруул зэрэг олон амьтны дүрс зураг бий. Монголын аялал жуулчлалын холбоо, БОАЖЯ, БСШУЯ, МҮХАҮТ, Монголын ард түмний түүх, соёл, урлагийн үнэт зүйлс болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутгийг олон түмэнд танилцуулах, хамгаалах, өсвөр үеийнхний мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд эх орноороо бахархах, хайрлах үзлийг бий болгон төлөвшүүлэх, Монгол орны гадаад сурталчилгааг сайжруулах, жууулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын 9 гайхамшгийг орон даяар зарлаж, олон нийтийн санал асуулгын дүнгээр тодруулжээ. Уг шалгаруулалтанд 21 аймаг, хотын 113 материал ирсний 37 байгалийн, 76 нь хүний гараар бүтсэн бүтээлүүд иржээ. Ховд аймгийн Манхан сумын нутагт байдаг Гурван цэнхэрийн агуй Монголын 9 гайхамшгийн нэгээр тодорч, Монголын анхны 9 гайхамшгийн “Батламж” хүртжээ.