Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн орон нутагт агнуурын бүс нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, зөвхөн эрх бүхий байгууллагаас баталсан агнуурын бүс нутагт агналт хийдэг байх, улмаар агнуурын бүс нутгийг аж ажуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүснээр байгаль хамгаалах нөхцөл амьдралд бодитойгоор биелэх ажээ. Мөн уг журмыг баталснаар ашиглагч нь хамгаалагч байх зарчим хэрэгжих юм байна.