Европын холбооны нөлөө бүхий гишүүн, “Их найм”-ын нэг Итали улсын нийслэл Ром хотод манай улс Элчин сайдын яамаа нээхээр болжээ. Энэ тухай тогтоолыг УИХ баталсан байна. Ийнхүү Дипломат төлөөлөгчийн газар байгуулснаар ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эд экспортлох, эрдэс баялаг боловсруулах салбарт техник, технологи нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой гэнэ. Европын холбооны улсуудтай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр гадаад бодлогын үзэл баримтлалд заасны дагуу Засгийн газраас дээрх саналыг оруулсан байна. УИХ 65.2 хувийн саналаар тогтоолыг баталжээ.