Алмас судлалын хурал болжээ


ОХУ-д Алмас судлалын олон улсын бага хурал эхэлжээ. Хуралд дэлхийн олон орны эрдэмтэд хуран цугларсан байна. Тухайлбал Алмас буюу “цасан хүн” судлах олон улсын багт АНУ, ОХУ, Канад, Монгол, Швед, Эстони, Хятад зэрэг зургаан орны эрдэмтэд хуран цугларсан ажээ. Манай улсаас Шинжлэх ухаан Палеонтлогийн хүрээнлэнгийн захирал Ренчингийн Барсболд оролцож байгаа юм байна. Алмас нь амьдрал дээр бодитой байдаг нь нотлогдоогүй, дэлхийн тайлагдашгүй нууцын нэг байсан бөгөөд энэхүү хурал дээр эрдэмтэд өөрийн оронд байдаг алмасын тухай итгэл үнэмшилтэй баримтуудыг дурджээ. Хурлаар нилээд сонирхолтой яриа өрнүүлсэн бөгөөд Хойд Америкийн алмас хүнээс айдаггүй, хүмүүстэй харьцахдаа дуртай байдаг гэнэ. Алмас нь  видео техникийг сайн мэдэрдэг учраас тэднийг видео камерт буулгаж авах ямар ч аргагүй гэдэг дээр хуралд оролцогч нар санал нэгтэй байгаа гэнэ. Хурлын дараагаар тэд Алмас байж болохуйц газруудаар аялал хийхээр замдаа гарсан байна.