Англи улсаас Монгол Улсад суугаа Элчёин сайд Торда Абботт-Вотт, тус улсын Хилийн албаны Ази-Номхон далайн бүсийн захирал Жеймс Шарп, Хилийн албаны Хятад, Монголын визний үйлчилгээ хариуцсан менежер Даниел Жонс нар мэдээлэл хийжээ. Хилийн албаны Ази-Номхон далайн бүсийн захирал Жеймс Шарп Монголын Үндэсний олимпийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй уулзаж, 2012 оны Лондонгийн олимп үзэх иргэдийн тоог нэгтгэхээр иржээ. Түүнээс Английн визийг монголчууд эх орондоо мэдүүлж болох эсэхийг лавлахад тэрээр “Энэ боломжгүй асуудал. Манайх сүүлийн үед виз гаргадаг цэгүүдээ хааж байгаа. Анх 150 оронд виз гаргах цэгтэй байсан бол одоо 25 оронд бий” хэмээв. Япон, Өмнөд Солонгос, Бруней, Шинэ Зеланд, Сингапур, Австрали дахь виз мэдүүлдэг цэгээ хаажээ.