Өнгөрсөн жилүүдэд
17 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан нэн ховор, ашигт зарим ургамлын хээрийн
судалгааны экспедицийг ойт хээр, хээр, цөлөрхөг хээр зонхилсон 3 бүсэд ажиллуулж,
Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад 188 зүйл ховор, 70
зүйл нэн ховор ургамал ургадгийг тогтоожээ. Мөн Төв аймгийн зарим нутгаар,
Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Завхан аймагт 54 зүйл, Дундговь, Дорноговь,
Сүхбаатар, Дорнод, Хэнтийн аймгийн нутагт 41 зүйлийн нэн ховор ургамал байгааг
тогтоосон байна. Хангайн тойрогт 23, Монгол Алтайн тойрогт 28, Их Нууруудын
хотгорт 15, Олон нуурын хөндийд 11, Говь-Алтайд 28, Алтайн Өвөрговьд 12, Зүүн
гарын говьд 12 зүйлийн нэн ховор ургамал бүртгэжээ. Монголд улсад нийт 2800
гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэн бөгөөд эмчилгээ болон хүнсний зориулалтаар
ашиглагддаг ургамлын жагсаалтыг 382 зүйлээр гаргаж 195 зүйлийг нь хамгаалах
шаардлагатнй байгааг тогтоосон байна.