“Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 17.1, 17.10 дахь заалтын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх удирдамж гарган, соёлын асуудлаар дагнан ажиллаж байгаа мэргэжилтэнүүдийн баг бүрдүүлэн Сүхбаатар аймгийн хэмжээнд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, түүх соёлын дурсгалт зүйлийн хайгуул /археологийн/ судалгаа хийж байгаа байдалд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, биелэлтийг хангуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөд хяналт шалгалтын зорилго оршжээ.
Хяналт шалгалтанд аймгийн угсаатны зүйн музей, нийтийн номын сан, хөгжимт жүжгийн театр болон Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат, Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт сумдын Засаг даргын тамгын газар, соёлын төвүүд, тус сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшиж байгаа уул уурхайн 24 компанийг хамруулан үнэлгээ өгч, Аймгийн засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж дутагдалтай болон ололттой талуудыг авч хэлэлцсэн байна. Энэ ажлын хүрээнд цаашид хийх ажлын талаар аймгийн Засаг даргын 2011.07.22-ны өдрийн 1/678 албан тоотоор сумын Засаг дарга болон соёлын байгууллагуудад үүрэг даалгавар өгчээ.