Хорьдол Сарьдаг уул буюу хамгийн өндөр хүрхрээ

Хорьдол Сарьдаг уул нь Хөвсгөл нуурын баруун талаар оршдог. Энэхүү хайрхан нь шохойн чулуунаас тогтсон, шовх шовх оргилтой ой хөвч тайгын бүс бүхий сүрлэг сайхан уул юм. Хамгийн өндөр оргил нь 3200 орчим метр аж. Энд нэн ховор ойн цаа буга, Сибирийн хандгай, аргаль, cap, усны цагаан сүүлт бүргэд зэрэг амьтан, жигүүртэн байдаг. Хорьдол Сарьдаг уулын Арсайн голд байдаг хүрхрээ нь 70 м өндөр, манай орны хамгийн өндрөөс буудаг хүрхрээ юм.Энэ хавийн газар нутгийг 1997 онд дархан цаазат болгожээ.