Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 49 дэх улирлын нээлт удахгүй болох гэж байна. Өөрөөр хэлбэл энэ сарын 8, 9-ний бямба, ням гарагуудад дэлхийн дуурийн урлагийн ноён сүмбэр оргилуудын нэг, суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн уран бүтээлүүдийн шилдэг нь болох “Аида” дууриар тус театр сонгодог урлагийн тоглолтуудынхаа нээлтийг хийх юм. Үзэгчдийн хувьд тус тоглолтыг суудлын зэрэглэлээсээ хамаарч 20-30 мянган төгрөгөөр үзэх боломжтой аж.Энэхүү дуурийн дэлхийн хэмжээний нээлт 1871 онд Ж.Боттезинийн удирдлагаар Каирт, 1872 онд Ф.Фаччогийн удирдсанаар Миланы Ла Скала театрт, 1875 онд Петрбургийн Марийнскийн театрт тус тус болжээ.