Ганга нуурт энэ намар хэдэн зуун хун цугларч нутгийн олныг баярлуулж байна. Сүүлийн жилүүдэд Ганга нуур ширгэж, хун ирэх нь цөөрөөд байсан аж. Уг үйл явдал Монголын зүүн зүгийн нутгаар аялж буй жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байна. Нутгийн иргэдийн ярьснаар, уг нуурт өмнө нь хэдэн мянган хун цугладаг байж. Харин сүүлийн хэдэн жилд үдлээд буцдаг хунгийн тоо цөөрчээ.Уг гайхамшигт үйл явдлыг тохиолдуулан Байгаль орчны яам, Сүхбаатар аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дарьганга сумын Тамгын газартай хамтран ирэх оны аравдугаар сарын
7-9-нд Ганга нуурын эрэг дээр
"Хунгийн цугларалт"
нэртэй соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Ганга нуурыг
1993 онд улсын тусгай хамгаалалттай газар нутагт авсан бөгөөд тус нуур Дарьганга сумаас зүүн хойд зүгт 11
км-ийн зайд оршдог юм.