Монголд Орос, Хятадын банк ажиллаж байжээ

Монгол Улс 1911-1921 онд өөрийн гэсэн банктай байжээ. Гэвч манай улсад Хятад, Оросын банк гүйлгээ хийж байсан аж. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний дараа хүндхэн байсан талаар тухайн үеийн Сангийн яамны архивт тэмдэглэн үлдээжээ. Тэр үед өөрийн гэсэн банк, үндэсний мөнгөн тэмдэгтгүй байсан учраас гадны орны валют ашиглаж байсан аж. Энэ байдлыг гадны орнууд ашиглаж Монголын эдийн засагт өөрийн байр сууриа эзлэхийг хичээж байжээ. Ялангуяа Хаант орос улс Монголын санхүү төсвийг өөрийн хяналтдаа авахын тулд дэс дараатай ажлууд хийж байсан тухай тэмдэглэл мөн Сангийн яамны архивт үлджээ. Оросын энэхүү ажлын эхний хэсэг өөрийн орны худалдаа, үйлдвэрийн пүүс, хоршоо Монголын гаальд татвар хураалгахгүйгээр ажлаа эрхлэх боломжийг нээж өгч байв. Мөн дараагийн зорилго нь Монголд банк байгуулж манай улсын санхүү төсвийн бүх асуудлал мэдэлдээ авах байсан аж. Тэд Монголд банк байгуулвал богино хугацаанд их хэмжээний ашиг олох нөхцөл бүрдэнэ гэж тооцоолжээ.