Монголын хамгийн том автовокзал нээгдлээ

Дархан-Уул аймагт улсын төсвийн хөрөнгөөр олон улсын жишигт нийцсэн авто вокзал барьж, ашиглалтад оруулжээ. Нийт 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан тус вокзалд одоогоор Улаанбаатар хот, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон аймгийн зорчигчдыг хүлээн авч эхлээд байгаа аж. Энэхүү вокзал хоногт 200 зорчигч, жилд нэг сая шахам хүнд үйлчлэх хүчин чадалтай юм байна. Мөн энд тээш хадгалах өрөө, цайны газар, чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт заал, хүлээлтийн танхимтай үйлчилгээний төв бий болгосноос гадна эмнэлэг, даатгал, автомашины оношлогоо зэрэг зорчигчдод зориулсан цогц үйлчилгээ үзүүлэх зорилт дэвшүүлж, “Бодь” даатгал, Худалдаа хөгжлийн банк зэрэг байгууллагуудыг ажиллуулж эхэлсэн аж. Ирэх жилээс улсын төсвөөр авто оношлогоо-бүртгэлийн төв барихаар төлөвлөж буй юм байна. Цаашид Улаан-Үд, Сайншандаас ирж буй гадаадын зорчигчдыг ч хүлээн авдаг томоохон цогцолбор болгохыг зорьж байгаа аж.