Дэлхийн аялал жуулчлалын
өдрөөр БОАЖГ-аас “Даланзадгад хоттой танилцах аялал” зохион байгуулж,
ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад аялал жуулчлалын чиглэлээр хичээл
заалаа. Аялалд оролцсон сурагчид төрөлх хотынхоо түүх домогтой танилцаж,
Монголд төдийгүй дэлхийд ганц байдаг хоёр бөхтэй тэмээний музей, танин мэдэхүйн
ертөнцөөр аялуулах цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалууд, соёл мэдээллийн төв
гэх зэрэг олон үзмэрээр аялж, мэдлэгээ арвижуулав. Мөн энэ өдөр сурагчдад
“Гайхамшигт өмнийн цэнхэр говь нутгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал”,
“Жуулчид яагаад говь нутгийг зорин ирдэг вэ” сэдвээр хоёр цагийн хичээл заав. Хичээлийн
үр дүнд аялал жуулчлал гэж юу болох, гадаадын болон дотоодын аялагчид гэж хэн
болох, жуулчид говь нутагт юу үзэх гэж ирдэг талаар болон жуулчдын сонирхол,
аяллын төрлүүдийг сурагчид танин мэдлээ. Хичээлийн дараа Өмнөговь аймгийн
нутагт ургадаг үзэсгэлэнт цэцэгс, ургамлууд, ан амьтад, шувуудын ертөнц,
наадмуудын тухай богино хэмжээний дүрс бичлэг үзүүлсэн нь хүүхэд залууст
ихээхэн таашаагдаж, гэрийн даалгавартаа энэ удаагийн аяллын талаар эх зохиохоор
болов. Мөн сурагчдын хүсэлтээр сургалтад хамрагдаагүй үлдсэн ангид дээрх
сэдвээр хичээл орсон тухай Өмнөговь аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.