Баян-Өлгийд нисэх онгоцны хөөрч, буух зурвас ашиглалтад орлоо


Иргэний нисэхийн ерөнхий газраас энэ сарын 28-нд Баян-Өлгий аймагт том оврын нисэх онгоц хөөрч, буух 2850 метрийн урттай хатуу хучилттай зурвасыг барьж байгуулан ашиглалтад оруулсан байна. Энэхүү ажилд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулагдсан ажээ. Барилгын ажлыг “Мон роуд” компани гүйцэтгэсэн бөгөөд анхны нислэгийг “Изинис” компани AVRO RJ85 агаарын хөлгөөр хийжээ. Нээлтэд очсон Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны төлөөлөгчид “Төв аймгийн Хөшигийн хөндийд шинэ олон улсын нисэх буудлыг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Энэ бол дараагийн том ажил байх болно” гэж онцолсон ажээ.