Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун Чойрын хийдэд залсан
Өндөр гэгээний урласан Ногоон дарь эх хулгайд алдагджээ. Ногоон дарь эх бурхныг
1690-ээд оны үед Өндөр гэгээн Г.Занабазар урлаж анх Төвхөн хийдэд залсан гэдэг
байна. Хожим 1691 онд Өндөр гэгээн Занабазар одоогийн Дундговь аймгийн
Цагаандэлгэр сумын Баруун жанжин Чойр хийдэд морилоод буцахдаа Ногоон дарь эх
бүтээж хайрлахаа амлан, түүнийгээ биелүүлсэн нь хулгайд алдагдаад буй түүх, соёлын
ховор дурсгалт энэ бүтээл ажээ. Даваа гаригийн өглөө гарсан хулгайн хэргийн
талаар ЭЦГ-ынхнаас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Уг бурхан тохой
хэрийн өндөртэй, алтан шармал, Өндөр гэгээний урласан бүтээл” гэжээ.