2011 оны 09 дүгээр сарын 29-ний 08
цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн зүгийн нутгийн зүүн
хэсгээр үүлэрхэг, нойтон цас орно. Бусад
нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн
өмнөөс, нутгийн зүүн хэсэгт зүүн хойноос, бусад нутгаар хойноос секундэд 5-10
метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан,
Алтайн өвөр говиор 12-17 градус, нутгийн баруун хэсэг болон говийн нутгийн
өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй, хур тунадас
орохгүй, салхи хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.