Хубилай хааны үеийн Төрийн их ятгыг Архангай аймагт хадгалж байна


Монгол Улсад мэргэжлийн ятгачин бэлтгэж эхэлсний 50 жилийн ой энэ онд тохиож байгаа ажээ. Хөгжим бүжгийн коллежоос санаачлан энэ ойн хүрээнд “Ятга хөгжмийн үүсэл, хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, ятга хөгжимд зориулсан бүтээлийн уралдаан, ятга хөгжмийн тоглолт зэрэг олон ажил зохион байгуулахаар болжээ. “Ятга хөгжмийн үүсэл, хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр энэ хөгжим Монголоос үүсэлтэйг нотлох олон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Архангай аймгийн музейд хадгалж байгаа төрийн их ятгыг авчирч үзүүлэх ажээ. Юань гүрний үед Хубилай хаан хөгжмийн хороо байгуулж, төрийн ятга, ахуйг ятга, босоо ятга, ятгалаг зэрэг хөгжмийг нэр заан оруулж байсан бөгөөд Архангай аймагт хадгалж байгаа ятга тэр үед хамаарах гэнэ.