Хөвсгөл нуурын зэвэг, хадран загас цөөрч байна


Хавар загасны үржлийн үед Хөвсгөл нуурын зэвэг, хадран загас жижиг голоо өгсөж нүүдэллэдэг. Тэр үед жижиг голуудын гольдрол загасаар дүүрч жинхэнэ бужигнаж байдаг ажээ. Загасчид тэр үед нь загасыг шууд хүрздэн шуудайлж машинд ачдаг байна. Үүнээс болж сүүлийн жилүүдэд зэвэг, хадран загас эрс цөөрч байгаа гэнэ. Харин энэхүү ноцтой зөрчлийг загасчдын клубынхан орон нутгийн удирдлагатай хамтран зогсоох, арилгах ажлыг эрчимтэй хийж эхэлжээ. Цаашид загасыг үржлийн үед нь хууль бусаар агнаж байгаа иргэдийн талаархи мэдээллийг худалдаж авахаар төлөвлөж байгаа ажээ.