Орхон голыг бохирдуулсан компаниудын бодит хохирлыг тооцохоор ажиллаж байгаа гэнэ


Орхон голыг бохирдуулсан аж ахуйн нэгжүүдэд эрүүгийн хариуцлага тооцохоор өнгөрсөн жилээс эхлэн ажилласан. Гэвч байгаль орчинд учруулсан хохирлыг бодитоор гаргах ажлаас үүдэж энэ хэрэг нэлээд удаашраад байгаа билээ. Гэхдээ "Монгол газар"-ын харьяа дөрвөн компанийн учруулсан бодит хохирлыг гаргасан байна. Үүнтэй холбогдуулан тус компанийн Бизнесийн хөгжил хариуцсан дэд захирал У.Даш, "Алтан Дорнод Монгол"-ын үйл ажиллагааг хариуцсан дэд захирал Ч.Бямба нарт УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнчлэн Орхон голд хууль бусаар алт олборлож байгаль орчин бохирдуулсан компаниудын бодит хохирлыг тооцохоор 40 гаруй мэргэжлийн компани ажиллаж байгаа гэнэ.