Хар-Ус нуурын Цагаан голын бэлчээр ашиглагчдын холбооныхон сайн ажиллаж байгаа ажээ. Бэлчээрийг хуваарьтай ашигласны үр дүнд Цагаан голын иргэд малын хорогдолгүй өнтэй сайхан өвөлжсөн байна. Энэ үр дүнд урамшсан Цагаан голд амьдардаг 132 өрх айл хэсгийн зохион байгуулалтад орж ажиллахаар болсон гэнэ. Цагаан голынхон бэлчээрээ сэлгээтэй ашиглах замаар шувуудын өндөглөн зусах нөхцөлийг нь хангаснаар өнгөрсөн онд 27 борцгор хотон ирж өндөглөн зуссан бол энэ зун 13 хотон ирээд байгаа ажээ. Тус холбоог аймгийн Бэлчээрийн менежментийн холбоо удирдлага арга зүйгээр хангаж ажиллахаар болжээ.