9 дүгээр сарын 27


Дэлхийн 154 орныг энгээндээ нэгтгэсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-аас жил бүрийн 9-р сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 1979 оны 9-р сард Испани улсын Торремолинас (Тorremolinas city) хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас энэ өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, 1980 оноос тэмдэглэж эхэлжээ. Манай улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болж, 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирсэн байна. Энэ тэмдэглэлт өдөр БОАЖЯ, АЖҮТ-өөс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Тухайлбал, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон музейг гадаад дотоодынхонд үнэ төлбөргүй үзүүлэх, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн музейг нээж олон нийтэд танилцуулах, аялал жуулчлалын мэргэжлээр оюутан бэлтгэдэг их дээд сургуулиудын дунд “Гранд тур” улсын уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.