ГИННЕСИЙН амжилтыг бүртгэх хорооны шинжээч 24-нд дахин ирнэ


Монголын үндэсний бөхийн холбоо 6002 бөх барилдуулж байгаа. Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номд 4096 бөх барилдуулж тэмдэглүүлнэ гэсэн зорилготой байсан. Гэтэл "Түүхэн энэ явдалд би ч гэсэн оролцож, зодог шуудаг өмсөөд барилдъя" гэсэн харчуул нэмэгдсээр 6002 болсон. Ингээд төлөвлөснөөс хоёр мянгаар илүү бөх Төв цэнгэлдэх хүрээлэнд барилдаж байгаа юм.

Өвөр монголчууд хэдэн жилийн өмнө хоёр мянга гаруй бөх барилдуулж Гиннесийн номд үзэмчин бөхөө "Монгол бөх" гээд бүртгүүлч
сэн билээ. Дэлхийн улс орнууд Монголын үндэсний бөхийн барилдааныг БНХАУ-ын Өвөр Монголын үзэмчин бөхөөр төсөөлчих вий гэсэндээ 4096 бөх барилдуулна гэж МҮБХ-оо мэдэгдээд энэхүү Гиннесийн барилдааныг зохиож байгаа билээ.

Манай талын хүсэлтийн дагуу дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номынхон Дон Чен овогт Хятад шинжээчийг явуулжээ. Дон Чен  есдүгээр сарын 17-нд бөхчүүдийг тоолчихоод буц
сан бөгөөд есдүгээр сарын 24-нд эргэн ирж бүртгэлийн ажлыг дахин шинжих гэнэ. Тэгээд 25-ны өдөр манай энэ барилдааныг дэлхийн дээд амжилт мөн эсэхийг хэлэх юм байна.