1912-1913 онд Монголд авсан ховор зургийн үзэсгэлэн гарна

БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Альберт Каны музейн удирдлагатай уулзаж тус музейд хадгалагдаж буй 1912-1913 онд Монголд авсан өнгөт гэрэл зураг, баримтат киногоор ирэх дөрөвдүгээр сард эх орондоо үзэсгэлэн гаргах болжээ. Сонирхуулахад, уг гэрэл зургууд дотор Туулын эрэг дээр борооны улаан цувтай хээр морьтой хүний зураг байгааг Манлай баатар Дамдинсүрэн байх  хэмээн тааварлаж байгаа ажээ. Богдын торгон цэрэг өрөөсөн мөрдэстэй, хөх дээлтэй, торгууд малгайтай байсан. Мөн зургуудыг авсан зурагчин Стифен Пелет Монголын тухай мэдлэггүй хүн байсан тул тодорхой нэр, тайлбаргүй олон жил хадгалагдсан юм байна. Тиймээс манай улстай хамтран ажиллаж гэрэл зургийн эзэн, нэрийг тодруулахаар болсон байна. Хамгийн сонирхолтой нь 1912 оны үед авсан гэрэл зургууд нь өнгөт бөгөөд  80 гаруй бүтээл байгаа гэнэ.