Дэлхийн дээд амжилт тогтоох барилдаанд 6002 бөх зодоглож байна


Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх түүхэн барилдаан өнгөрсөн бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Зохион байгуулагчид анх 4096 бөх барилдуулахаар төлөвлөсөн ч бүртгүүлсэн бөхчүүдийн тоо хамаагүй илүү гарсан тул тэднийг хасалгүйгээр 6002-ыг барилдуулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр энэхүү түүхэн барилдаанд түрүүлэх бөх 13 давах шаардлагатай болсон юм. Энэхүү барилдаанд улсын аварга дөрөв, арслан, гарьд тус бүр тав, заан 12, харцага 23, начин 107, аймаг, цэргийн арслан 218, заан 171, харцага 34, начин 391, сумын заан 1461, харцага 21, начин 423 зодоглож байна. Нийтдээ улсын цолтой 156, аймаг, цэргийн цолтой 814, сумын цолтой 1905 буюу үндэсний бөхийн цолтой 2875 бөх хүч сорьж байгаа ажээ. Бусад нь оюутан сурагч, цэрэг эрс болон залуу бөхчүүд юм байна. Барилдааны нээлтийн үеэр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж “Монгол бөх түүхийн он жилүүдэд Их Монгол улс задран бутрах, Манжийн дарлалд талхигдах, хувьсгалт өөрчл өлтөд өртөх, гадаад улсын өв соёлыг зориудаар даган дуурайхыг албадан шахах аль ч үед усталгүй хадгалагдсаар, цагийн шалгуурыг даасаар өнөө хүрсэн нь монгол бөх ямар аугаа гайхамшигтай, ямар их гүн бат, алдагдашгүй дархлаатай болохыг харуулдаг” гэж хэлсэн юм.

Барилдааны нэгийн даваа дөрвөн өдөр үргэлжилж, 20-нд өндөрлөх бол 21, 22-нд хоёрын даваа явагдах гэнэ. Харин 23- наас Бөхийн өргөөнд 3-13-ын даваа болж, 25-нд дуусгахаар төлөвлөжээ.