Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын хилийн тэмдэгжүүлэлтийг сайжруулав


Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын (ОББЦГ) хилийг Үндэсний MNS 5851-2008 стандартын дагуу тэмдэгжүүлж дуусгажээ. Монгол Улсын хэмжээнд тусгай хамгаалалтай нутгийн хилийг  жишиг түвшинд тэмдэгжүүлсэн анхны энэ ажлыг “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах” төслөөс 2011 оны 6-9–р сард гүйцэтгэсэн байна.

Ажлын хүрээнд төмөр бетонон 96ш хилийн цэсийн багана, төмөр бетонон хөлтэй 22ш мэдээллийн самбар, төмөр бетонон шон баганатай 40ш анхааруулах, зөвшөөрөх, хориглох тэмдэг үйлдвэрлэж, суулган ОББЦГ–ын хамгаалалтын захиргаанд хүлээллэн өгчээ. Ажлын нийт өртөг 30.7 сая төгрөг болсон.