80 сая жилийн тэртээд амьдарч байсан өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн
чулуужсан яс 1965 онд Монголын говиос олдсон бөгөөд өдгөө Польшийн Төв музейд
хадгалагддаг ажээ. Тухайн үед тэрхүү үлэг гүрвэлийн хөлийн яс олдоогүй юм
байна. Тэгвэл тус улсын ШУА-ийнхан чулуужсан ясыг олсон газарт дахин хайгуул
хийж, үлэг гүрвэлийг “хөлтэй” болгосон тухай BBC саяхан мэдээлжээ. Үлэг
гүрвэлийн хөлийн яс газрын давхаргын гүнд байсан учраас олоход тун бэрх байсан
гэнэ. “Монгол бол үлэг гүрвэлийн орон. Хүмүүс БНХАУ-ыг ийн нэрийддэг ч үнэндээ
Монголд суурьшиж байсан. Харин үлэг гүрвэлүүд нүүдэллэн явах үедээ БНХАУ-ын
нутгаар дайрсан” хэмээн доктор Пол Баррет ярьжээ. Түүнчлэн
эрдэмтэд уг үлэг гүрвэлийн ясыг судалж, үерийн улмаас үхсэнийг тогтоогоод байгаа
ажээ.