Монгол Улсын 329 сумаас анх удаа Ховд аймгийн Мөст
сум Лусын эрхэт хаан буюу Луй Ван Жалбу бурхантай болжээ. Энэ сумын 70-н жилийн
ой өнгөрсөн жил болсон байна. Ойн хүрээнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын
ахлах зөвлөх Я.Төмөрбаатар нутгийн зөвлөл болон Улаанбаатар хотод байгаа
залуучуудтайгаа нийлэн энэ бурхныг залсан ажээ. 80
гаруй сая төгрөгөөр сүндэрлэсэн энэ суварга нь 5 метр 10 сантиметр өндөр алтаар
бүрсэн хүрэл бүрхан юм. Лүй ван жалбу бурханы шүншигт Ховд аймгийн 700 гаруй
өрхийн эд зүйл орсон гэнэ. Энэ бурханыг Монгол Улсын тусгаар тогтнол, ард
түмний эв нэгдлийн төлөө бүтээсэн байна. Мөст суманд сүндэрлэсэн
хамгийн том бүтээн байгуулалтын ажлын нэг нь энэ ажээ. Сутай хайрхан, Баатархайрхан
гээд мөнх цаст уулуудтай Шавагтын нууранд энэ бурхнаа бүтээсэн байна.