"Эрдэнэ зуу" хийдийн судлаачид бага хурал хийхээр болжээ


"Эрдэнэ зуу" хийдийг судалж буй судалгааны ажилчид өчигдөр хэвлэлийн хурал зарласан. Тус хийдийн цогцолбор дээр судалгаа хийж буй эрдэмтэд энэ сарын 17-18 ны өдрүүдэд "Эрдэнэ зуу өнгөрсөн, одоо, ирээдүй," сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийх болсон талаараа мэдээлэл өгсөн байна. Хурал дээр Хятад, Орос, Япон, Монголын эрдэмтэд илтгэл тавих ажээ. Мөн эрдэмтдийн хамтын судалгаагаар 1996 онд Монгол, Японы хамтарсан "Бичээс" төслөөр дөрвөлжин бичиг, тод бичгээр бичигдсэн дөрвөн хөшөө олдсон байна. Үүний бичгийг Японы эрдэмтэд тайлсан гэнэ. Мөн тус орны эрдэмтэд хийдийн түүхтэй холбоотой түвд, "Монгол бичээс"-ийг судалж байгаа гэж мэдээллэсэн байна.