XIV Далай ламын хойд дүрээр монгол хүү тодорчээ


Дээрхийн гэгээн XIV Далай лам эдүгээ Франц улсад айлчилж байгаа бөгөөд тун удахгүй Монголд ирж магадгүй байгаа ажээ. Учир нь түүний хойд дүрээр есөн настай монгол хүү тодорчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Далай ламын хойд дүрийг тодруулахдаа Балба, Энэтхэг, Монгол, Халимаг үндэстний 300 гаруй хүүхдээс сонгосон гэнэ.

Тэрээр өнгөрсөн хавар АНУ-ын томоохон хэвлэлд ярилцлага өгөхдөө “Миний хойд дүр яаж тодрохоос Төвдийн шашны хувь заяа хамаарна. Намайг жанч халсны дараа Хятадын Засгийн газраас өөрийн хүнийг XV Далай ламаар тодруулах вий гэсэн болгоомжлол бий. Ингэх аваас Төвдийн асуудал бүдгэрч, бүгд Төвдийг мартах буй за. Тиймээс би амьд ахуйдаа хойд дүрээ тодруулж болох юм. Уламжлалт зан заншилд үл нийцэх ч ингэхээс өөр аргагүй” хэмээн ярьжээ.