Товчоодыг камержуулна


Монгол Улсын ойн сан бүхий газар 18565.6 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.87 хувийг ой эзэлдэг билээ. Харин улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 671 мянган шоо метр мод бэлтгэж, үүнээс 87.6 мянган шоо метр хэрэглээний 583.4 мянган шоо метр түлээний мод бэлтгэсэн байна. Мөн үүнээс гадна зөвшөөрөлгүй хулгайгаар мод бэлтгэх хэрэг тасрахгүй байгаа. Тиймээс модны хулгайтай тэмцэх үүднээс 22-ын товчоо, Баянзүрх дүүргийн товчоог камержуулахаар болжээ. Мөн нийслэлийн хэмжээнд модны есөн зах үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс томоохон модны захуудыг камержуулахаар болжээ. Ингэснээр хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх бөгөөд ямар дугаартай машин хэдий хэмжээний мод бэлтгэж ирсэн зэрэг мэдээллийн сантай болох ажээ.