Байгаль орчны салбарынхан менежментийн тухай мэдлэгээ дээшлүүлжээ

 Ховд аймагт  байгаль хамгаалах салбарын мэргэжилтнүүдийн чадавхи дээшлүүлэх сургалт болжээ. Сургалтыг БОАЖЯ, Эко-Ази байгаль орчин менежментийн дээд сургууль хамтран зохион байгуулж, Дэлхийн банк санхүүжүүлсэн байна. Сургалтад БОАЖГ-ын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч 60 гаруй хүн хамрагджээ.


Орон нутгийн байгаль орчны болон тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах боломж, ногоон эдийн засаг хөгжүүлэх болон бэлчээрийн менежментийг сайжруулах арга зам, хог хаягдлын, усны нөөцийн менежментийн шинэчлэл, байгаль орчны эрх зүйн шинэчлэлийн бодлого, уул уурхайн менежментийн чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд оролцогчид мэдлэг туршлагаа дээшлүүлсэн байна. Сургалтыг Эко-Ази байгаль орчин, менежментийн дээд сургуулийн захирал Ц.Адъяасүрэн удирдан, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн болон Эко-Ази дээд сургуулийн багш судлаачид хичээл заажээ.