Манай улс дөрвөн жилд нэг удаа усаа
тоолдог ажээ. “Усны газар”-аас өнгөрсөн зургадугаар сараас эхлэн Монгол орны
нийт усыг тоолох ажил эхэлсэн бөгөөд энэ жилийн тооллого илүү өргөн цар
хүрээтэй төдийгүй, маш нарийвчлалтай хийгдэж байгаа гэж албаныхан мэдэгдсэн. Одоогийн
байдлаар усны тооллогын ажил үндсэндээ дууссан ба эцсийн дүн арваннэгдүгээр
сард гарах юм байна. Харин энэ сарын 15-нд Улсын комисс хуралдаж Ерөнхий төлөвийг
нь гаргахаар болсон ажээ.